Mongolian Journal of Engineering and Applied Sciences
Latest Publications


TOTAL DOCUMENTS

15
(FIVE YEARS 15)

H-INDEX

0
(FIVE YEARS 0)

Published By National University Of Mongolia

2617-7145

2021 ◽  
Vol 2 (1) ◽  
pp. 27-32
Author(s):  
Н. Угтахбаяр ◽  
П. Болд ◽  
Б. Өсөхбаяр

Юмсын интернэтийн төхөөрөмжийн хэрэглээ асар хурдацтай нэмэгдэх хирээр тухайн төхөөрөмжид чиглэсэн халдлагууд мөн адил өсөж байна. Халдлагын тоо өсөхөөс гадна халдлага амжилттай болох магадлал улам бүр нэмэгдэж буй нь өнөөдрийн байдлаар IP сүлжээний орчинд ашиглагдаж буй аюулгүй байдлын шийдэл, технологиудыг юмсын интернэтийн орчинд ашиглах боломж хомс байгаатай холбоотой. Үүнээс гадна олон хувь борлуулагдаж буй төхөөрөмжүүдэд чиглэсэн халдлага тасралтгүй гарсаар байх нь зайлшгүй болж байна. Энэхүү судалгааны ажлын хүрээнд андройд утас, лед гэрэл, температурын сенсор, Apple-ийн ухаалаг цаг зэргийн өгөгдөлд тулгуурлан халдлага илрүүлэх туршилтыг хийж гүйцэтгэсэн бөгөөд юмсын интернэтийн төхөөрөмжийн төрлөөс хамаарч аюулгүй байдлын ялгаатай шийдлүүд хэрэглэх хэрэгтэй гэж үзсэн.


2021 ◽  
Vol 3 (1) ◽  
pp. 79-85
Author(s):  
Г. Гантулга ◽  
П. Далайжаргал

Сүлжээнээс хасахад сүлжээ өөрөө жижиг хэмжээстэй холбоост бүрдлүүд болгон задардаг байхаар хамгийн цөөн оройг олохыг Сүлжээг Задлах Бодлого (Network Dismantling Problem) гэнэ.Уг бодлого нь нийгэм, биологи, технологийн сүлжээнүүдийн бат бөх чанарыг судлахаас гадна, дутагдалтай бүтцийг судлахад ач холбогдолтой. Сүүлийн жилүүдэд дахин оруулах аргыг сүлжээг задлах бодлогод ашиглах судалгаа хийгдэж эхлээд байна. Гэхдээ дахин оруулах аргын судалгаа дутмаг байна. Энэхүү ажлаар бид нэгэн шинэ дахин оруулах аргыг танилцууллаа. Дэвшүүлсэн аргаа нийгэм, биологи, технологийн төрлийн 13-н сүлжээний өгөгдлийг ашиглан туршив. Туршилтын үр дүнгээс харахад дэвшүүлсэн арга ихэнх сүлжээний хувьд бусад аргаас давуу үр дүн үзүүллээ.


2021 ◽  
Vol 3 (1) ◽  
pp. 25-34
Author(s):  
А. Номин ◽  
Э. Номин-Эрдэнэ ◽  
M. Бадмаараг ◽  
Н. Хулан ◽  
Н. Эрдэнэ ◽  
...  
Keyword(s):  

Монгол улс хепатит вирүсийн халдварын тархалт болон элэгний өвчлөлөөс шалтгаалсан нас баралтын тоогоороо дэлхийд нэгдүгээрт, элэгний өвчлөлөөрөө найм дугаарт эрэмбэлэгдэж байна. Элэгний өвчлөл их байгаагийн нэг том шалтгаан нь хепатит дельта вирүсийн (ХДВ) халдвар юм. Гадаргуугийн плазмон резонансын (ГПР) оношлуурыг ашиглан ХДВ-ийг оношлох шинжилгээг хийвэл бодит хугацааны анализ явуулан шинжилгээний хариу хурдан гарах ба мэдрэг чадвар харьцангуй өндөр, нэмэлт молекул ашиглахгүй, дахин хэрэглэж болох зэрэг олон давуу талтай. ГПР-ын оношлуурыг угсрахдаа алтны нано бөөм болон балк (bulk) бүтэцтэй алт ашиглан хоёр төрлийн оношлуур бэлтгэн тус тус харьцуулан судалсан. Алтны нано бөөмийг сонгодог Туркевичийн аргаар 32 ± 19 нм болон 60 ± 8 нм хэмжээтэй синтезлэн гаргаж, меркаптоандеканы хүчлийн (MUA) холбогчийг фосфатын буфер орчинд Tween 20 - ыг физисорбцилож тогтворжуулан холбосон. Урвалын дараа алтны нано бөөмийн гадаргуу дээр карбоксил функционал бүлэг суусан. Гадаргуу дээрх функционал бүлгийг 1-Этил-3-(3-диметиламинопропил)кабодиимид/Н-Гидроксисукцинимид (EDC/NHS) биохолбогчдын тусламжтай урвалын идэвхтэй завсрын бүтээгдэхүүнрүү шилжүүлж ХДВ-ийн эсрэгтөрөгч уурагтай ковалент холбоогоор холбосон. Ийнхүү амин бүлэг суулган идэвхжүүлсэн шилэн дээр ХДВ-ийн эсрэгтөрөч бүхий алтны нано бөөмийг холбон эхний оношлуур бэлэн болсон. Балк (bulk) бүтэцтэй алт ашигласан оношлуурыг угсрахдаа плазма спуттер багажаар 50 нм орчим зузаантай алтны нимгэн үе суулгасан ба пирана уусмалаар алтны гадаргууг идэвхжүүлж гидроксил бүлэг суулгасан. Үүний дараа MUA холбогчоор карбоксил функционал бүлэгтэй болгон өмнөх туршилтын адил EDC/NHS биохолбогчдыг ашиглан ХДВ-ийн эсрэгтөрөч уургийг алтны нимгэн үетэй холбосон. оношлуурын холболтууд бүрэн явагдаж, угсралт амжилттай болсныг фотоны хөндлөн корреляцын спектроскоп, хэт ягаан/үзэгдэх гэрлийн спектрофотометр, нил улаан туяаны спектрометр, энергийн дисперсийн рентген спектрийн багажит анализаар баталсан. Угсарсан оношлуурын ажиллагааг баталгаажуулахын тулд ELISA арга зүйг ашиглан өнгөний хувирал болон шингээлтийн эрчмийг хэмжин тодорхойлсон. ГПР-ын багажийг Лазерын судалгааны төвд шинээр угсран, эерэг болон сөрөг дээж дээр харьцуулан хэмжилт явуулахад шингээлтийн эрчим болон өнцгийн шилжилтийн ялгаатай үр дүн гарсан. Энэ нь оношлуур дээр холбосон ХДВ-ийн эсрэгтөрөчтэй дээж буюу ийлдэс дэх ХДВ-ийн эсрэгбие холбогдож бидний оношлуур ажиллаж байгааг баталсан.Бид судалгааны ажлаараа ХДВ-ийг оношлох ГПР-ын технологид суурилсан оношлуурын хоёр төрлийн загварыг бүтээсэн ба ХДВ-ийн халдварыг оношлож эрт илрүүлснээр элэгний хатуурал, элэгний дутагдал, элэгний хавдраар нас баралтыг бууруулах боломжтой юм.


2021 ◽  
Vol 3 (1) ◽  
pp. 47-64
Author(s):  
Б. Барсболд

Энэ судалгааны хүрээнд сүүлийн 20 шахам жилийн аймаг хот, нийслэлийн хүн амын тооны статистик мэдээлэлд тулгуурланшилжилт хөдөлгөөний матрицыг тооцоолж гаргаж авсан. Мөн оноос он дамжих зуурт насны бүлэг хоорондын шилжилтийг тооцох насжилтын магадлалын хүснэгтийг үнэлж тогтоосон. Эдгээр үр дүнд тулгуурлан 2019-2025 оны хүн амын тоог насны ангилал, засаг захиргааны харьяаллаас хамааруулж тооцоолсон прогноз гаргав. 2020, 2021 он нь УИХ, ерөнхийлөгчийн сонгуулийн жил тул дээрх 2 тооцооллын үр дүнг нэгтгэж, аймаг, хотын хэмжээнд сонгогчдын тоог насны ангилалтайгаар тооцсон. Боловсруулсан аргачлалд тулгуурлаад сум, хороо дүүрэг, сонгуулийн тойрог зэрэг жижгэрүүлсэн болон бүс нутаг гэх мэт томсгосон аль ч ангиллаар хүн амын насны ангилалтай тоон үзүүлэлтийг тооцоолж, тодорхойлох бүрэн боломжтой. Зөвхөн сонгуулиар зогсохгүй урт хугацааны аливаа төлөвлөлтөд энэхүү боловсруулсан аргачлалыг нэвтрүүлэх бүрэн боломжтой.


2021 ◽  
Vol 3 (1) ◽  
pp. 65-70
Author(s):  
З. Цолмон ◽  
Б. Хуягбаатар ◽  
Г. Амарсанаа

Аливаа хэл хооронд оршдог бичлэг болон дуудлага төстэй, ижил утгатай гарал нэг үгсийг тодорхойлох нь компьютер хэл шинжлэлийн даалгаварт хэрэглэх хэлний шинэ нөөцийг үүсгэх боломжийг олгож байна. Энэ ажлаар үгийн үсгийн дараалалд тулгуурлан гарал нэг үгийг автоматаар үүсгэх аргыг боловсруулахыг зорьсон юм. Бид төстэй болон өөр үсэгтэй таван хос хэлний хувьд гарал нэг үгсийг үүсгэх seq2seq гүн сургалтын загварыг гаргалаа. Сургасан загварыг үүсгэсэн үгийн тэмдэгтийн зөрүүгээр үнэлэхэд дунджаар 0.73 магадлалтайгаар гарал нэг үгсийг зөв үүсгэж чадсан.


2021 ◽  
Vol 3 (1) ◽  
pp. 71-77
Author(s):  
Т. Тэлмүүн ◽  
Юу Кепин ◽  
Д. Баттулга

5G сүлжээ дэлхий даяар нэвтэрч буй эхний давалгаа бидний амьдралд аль хэдийнээ нөлөөлж эхэлсэн. Мобайл сүлжээний үндсэн хэсгүүдийн нэг бол Хөдөлгөөний Удирдлага бөгөөд хэрэглэгчийг бааз станцууд хооронд чөлөөтэй шилжих боломжийг олгож үйлчилгээг тасалдалтгүй дамжуулжуулах давуу тал олгоно. Мобайл сүлжээний стандартын байгууллага 3GPP-ээс Release 15-ийг 5G-ийн шаардлагыг хангаж баталсан бөгөөд хөдөлгөөний удирдлагатай холбоотой өөрчлөлтүүдийн нэг нь дан холболттой үед хэрэглэгчийг илүү найдвартай сүлжээгээр хангах зорилготой нөхцөлт хэндовр юм. Нөхцөлт хэндоврын гол онцлог нь тусгай нөхцөл хангах хүртэл боломжит бааз станцуудыг нэр дэвшигчээр хадгалж хэрэглэгчдийг олон бааз станцаас сонголт хийлгэх юм. Харин энэхүү хэндоврын асуудал нь боломжит бааз станцуудын тооноос хамаарч дохиоллын мессежийн тоо ихсэх юм. Мөн хэрэглэгч бай бааз станцаа сонгох үедээ зөв сонгоогүйгээс үүдэж хэндоврын алдаа ихэснэ. Энэ нь сүлжээний гүйцэтгэлд шууд муугаар нөлөөлнө. Энэхүү судалгааны ажлаар бид нөхцөлт хэндоврийн процедурт босго оноо болон тригерыг өөрчилсөн механизм нэмж сайжруулалт хийнэ. Өөрөөр хэлбэл бидний сайжруулалт нь нэр дэвшигч бааз станцуудаас сонгохдоо шалгах нөхцөлийн параметрүүдийг динамик болгох юм. Бид туршилтын орчинд өөрсдийн сайжруулалтаа шалгахад хэндоврын гүйцэтгэлийн утгуудыг сайжруулсан үр дүн үзүүлсэн болно.


2021 ◽  
Vol 3 (1) ◽  
pp. 19-24
Author(s):  
Б. Цолмонтамир ◽  
Б. Өсөхбаяр ◽  
Н. Угтахбаяр

Веб системд суурилсан програм хангамж, үйлчилгээний тоо сүүлийн жилүүдэд асар хурдацтай нэмэгдэж байна. Энэхүү хурдтай өсөлтөөс үүдэн вебийн аюулгүй байдал нь бүрэн хангагдаагүй системүүд нэмэгдэх болж, түүний хирээр вебийн эмзэг байдалд тулгуурласан халдлага дайралтууд улам бүр ихсэж байна. Вебийн аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотой арга хэрэгсэл ашиглаагүй, аюулгүй байдлыг хангах хангалттай мэдлэггүй хүн программын кодыг бичсэн, баталгаажуулалт байхгүй эсвэл баталгаажуулалтын арга, аргачлал, хэрэглээний алдаа зэрэг олон шалтгаанаас вебийн эмзэг байдал үүсэж байна. Энэ алдаа дутагдлыг багасгаж, веб системийн аюулгүй байдлыг сайжруулах замаар хэрэглэгч болон мэдээллийн аюулгүй байдлыг хангах хэрэгцээ шаардлага зайлшгүй урган гарч ирж байна.Бид энэ судалгааны ажлаар вебийн эмзэг байдлыг тодорхойлох системийн хөгжүүлэлтийг хийж гүйцэтгэсэн. Энэхүү систем нь вебийн эмзэг байдлыг илрүүлэх wapiti, w3af, ZAP, Vega зэрэг бусад програмуудтай харьцуулахад ажиллагааны хувьд ойлгомжтой, хялбар, бүтцийн хувьд энгийн, бусад системүүдтэй интеграц хийх боломжтой, нээлттэй эх кодтой, цаашид нэмж хөгжүүлэх боломжтой, түгээмэл хэрэглэгддэг програмчлалын пайтон хэлийг ашигласан, график интерфейс бүхий цогц систем юм. Судалгааны үр дүнгээс харахад бидний боловсруулсан систем үр дүнгээрээ бусад төстэй системүүдтэй ижил түвшинд ажиллаж, вебийн эмзэг байдлыг тодорхойлох боломжтой байна.


2021 ◽  
Vol 3 (1) ◽  
pp. 7-18
Author(s):  
Д. Шүхэрт ◽  
Д. Баттулга ◽  
Б. Өсөхбаяр

Мобайл сүлжээний үндсэн үүрэг нь яриа дамжуулахаас өгөгдөл дамжуулах болон өөрчлөгдөж байна. 5G сүлжээ нь хөдөлгөөнт хэрэглэгчийг өндөр хурдны интернетээр хангах үндсэн зорилготой юм. Тэгвэл мобайл сүлжээнд хэрэглэгчийн хөдөлгөөнийг хянах үүрэгтэй нэгж нь интернет үйлчилгээний тасралтгүй, найдвартай байдлыг хангах чухал үүрэгтэй юм. 5G сүлжээний стандартад тархсан хөдөлгөөнт байдлын удирдлага багтсан боловч хэрэглэгчийн баталгаажуулах механизмгүйгээрээ сул талтай байна. Энэхүү судалгааны ажлаар бид хөдөлгөөнт байдлын удирдлагад хэрэглэгчийг баталгаажуулахад хэш функц ашиглах сайжруулалт хийснээ танилцуулсан. Энэхүү хэрэглэгчийг баталгаажуулах үйлдэл нь сүлжээн дэх системийн түвшний халдлагуудаас хамгаалах үндсэн зорилготой юм. Мөн энэхүү ажлаараа туршилтын орчин зохион байгуулж санал болгож байгаа сайжруулалт болон боломжит баталгаажуулалтын шийдлүүдтэй харьцуулалт хийж үр дүнг тайлагнав. Үр дүнгээс, бидний сайжруулалт хэндоврын хоцролтыг ихэсгэх боловч пакетын алдагдал багасгаж, хөнөөлт анкөртай үед алдаа бага гаргаж байгаа сайн талтай байна.


2021 ◽  
Vol 3 (1) ◽  
pp. 35-40
Author(s):  
M. Dovchinvanchig ◽  
Ya. Gangantogos ◽  
B. Munkhjargal

The effect of rare earth element Er addition on the microstructure and phase transformation behavior of Ni_{50}Ti_{50-x}Er_{x} (x =0, 1, 5) shape memory alloy was investigated experimentally. The results showed that the microstructure of Ni-Ti-Er ternary alloys consists of the NiEr precipitate and the NiTi matrix. A one-step martensitic transformation was observed in all alloys. The martensitic transformation temperature M_s increased gradually with increasing Er content.


2021 ◽  
Vol 3 (1) ◽  
pp. 41-46
Author(s):  
Т. Бүжинлхам ◽  
Н. Эрдэнэпүрэв ◽  
Д. Эрдэнэчимэг
Keyword(s):  

Энэхүү судалгааны ажлын хүрээнд зэврэлтээс хамгаалах хар болон саарал бүрхүүлтэй ган бүтээцүүдийн химийн найрлагыг индукцийн холбоост плазмын оптик спектрометр (ICP-OES) болон рентген спектрометр (XRF)-ийн багажуудаар тодорхойлоход ган бүтээцүүдийн гангийн химийн найрлагад Cr, Ni, Si, Al, Mn -н агуулга нийлбэрээрээ >1.5% их байгаа нь чанаржуулсан гангийн төрөлд орж байна. Мөн зэврэлтээс хамгаалах хар бүрхүүлийн 92.73% -д Si, Al, Fe, Ti агуулгатай хайлш, саарал бүрхүүлийн 93.46% нь Zn агуулгатай байна. Зэврэлтээс хамгаалах хар болон саарал бүрхүүлийн зэврэлтэд тэсвэртэй байдалд шүлтлэг орчин, температур, хугацааны хамаарлыг жингийн хорогдлын арга харьцуулан судалсан. Электрохимийн багажаар шугаман туйлширсан эсэргүүцлийн аргаар хэт шүлтлэг орчин дах саарал бүрхүүл нь хар бүрхүүлээс 5 дахин хурдтай зэвэрч байна.


Sign in / Sign up

Export Citation Format

Share Document