In this review, we summarized the molecular structure specification of a unique component named as phenylethanoid glycosides from the genus Pedicularis L. and their biological and pharmacological activities. Until now, 40 phenylethanoid glycosides have been isolated and identified from the genus Pedicularis L. We classified the compounds into 4 main groups based on the functional group located at the 4′ position. According to the results of in vitro and in vivo studies, the extract containing phenylethanoid glycosides possesses antioxidative, antibacterial, anti-tumor and anti-fatigue activities as well as the increase in physical ability, hepatoprotection, and other effects. The antioxidant effect is the main biological activity of phenylethanoid glycosides.
Хувилангын зүйл ургамлуудын фенилэтаноид гликозидуудын химийн бүтэц, биолог, фармакологийн идэвх
Хураангуй: Бид энэхүү тойм өгүүлэлдээ Хувилангын (Pedicularis L.) төрөлд хамаарах ургамлуудын өвөрмөц бүрэлдэхүүн болох фенилэтаноид гликозидийн молекулын бүтцийн онцлог, тэдгээрийн биолог, фармакологийн идэвхийн судалгааны дүнг нэгтгэн бичлээ. Өнөөг хүртэл Хувилангын зүйл ургамлуудаас 40 фенилэтаноид гликозидийг ялгаж, бүтэц байгууламжийг тогтоосон байна. Бид тэдгээр бодисын молекулын бүтцэд дүн шинжилгээ хийж 4′ байрлал дахь халагч бүлэгт үндэслэн 4 бүлэгт ангилав. Фенилэтаноид гликозид зонхилонагуулагддаг ханд нь исэлдэлтийн эсрэг, бактер, хорт хавдрын эсийн өсөлтийг дарангуйлах идэвхтэй, ядралт багасгах, булчингийн үйл ажиллагааг дэмжих, элэг, тархийг гэмтэхээс хамгаалах үйлдэл үзүүлж байгаа нь in vitro ба in vivo туршилт судалгааны дүн харуулж байна. Исэлдэлтийг дарангуйлах үйлдэл бол фенилэтаноид гликозидуудын гол биологийн идэвх юм.Түлхүүр үг: Хувиланга, фенилэтаноид гликозид, каффейны хүчил, исэлдэлт дарангуйлах идэвх.