Bulletin of Institute of Chemistry and Chemical Technology, Mongolian Academy of Sciences
Latest Publications


TOTAL DOCUMENTS

53
(FIVE YEARS 25)

H-INDEX

0
(FIVE YEARS 0)

Published By Mongolian Journals Online

2414-0597

Author(s):  
Azzaya T ◽  
Burmaa G ◽  
Alen S ◽  
Batsaikhan V

Water, foam, dry powder, carbon dioxide and liquid chemicals are used as fire extinguishers depending on the fire types. The fire classification of ABC type includes fires caused by paper, wood, dye, fuel, oil, lubricants and flammable gases. In this work, the investigation of the procedure for re-determining the composition of prepared fire extinguishers was carried out depending on the ratio of organic and inorganic substances, and their fire extinguishing activity was tested. The Sample-1 contains about 50% of ammonium dihydrophosphate (NH4H2PO4) which is taking into account the main component and the sum of ammonium sulphate (NH4)2SO4 and other inorganic and organic components by 50%. As a result of fire extinction tests, its fire extinguishing activity was higher than that of other Samples included different ratios of substances. Based on the thermogravimetric analysis of the Sample -1, the polymerization and water release process of NH4H2PO4 was detected as endothermic effect. The weight loss was occurred by 74% and 26% remained as P2O5 when temperature reached to highest degree. Some physical parameters such as moisture content, water repellence, density and particle size were analyzed according to ISO standard method and all these important parameters showed that it can meet the requirements for fire extinguishing powder standards. Гал унтраагч шинэчилсэн бэлдмэлийн найрлага, түүний физик шинж чанарын судалгаа Хураангуй: Ус, хөөс, хуурай нунтаг, нүүрс хүчлийн хий ба химийн шингэн бодис зэргийг галын төрлөөс хамааруулан гал унтраагчаар ашигладаг. Галын ABC ангилалд цаас, мод, будаг, шатахуун, тос, тосолгооны материал, шатамхай хий зэргээс үүдэлтэй гал хамаарна. Энэхүү ажлаар импортын гал унтраагч бодисын найрлагыг шинэчлэн тогтоох судалгааг органик ба органик бус химийн бодисуудын харьцаанаас хамааруулан явуулж, тэдгээрийн гал унтраах идэвхийг ABC ангиллын галд туршив. Үндсэн бүрдэл болох аммонийн дигидрофосфат (NH4H2PO4)-ыг 50%, (NH4)2SO4 ба бусад бүрэлдэхүүн бодисуудын нийлбэрийг мөн 50%-иар тооцоолон авсан. Бэлдмэл 1-ийн гал унтраах идэвх нь бусад бэлдмэлүүдийн идэвхээс өндөр байв. Бэлдмэлийн термографийн судалгаагаар NH4H2PO4-ын их хэмжээний дулаан шингээн полимержих, ус ялгаруулах процесс DTA-ийн муруйд эндо эффект хэлбэрээр илэрсэн ба температурын дээд утгад жингийн алдагдал 74%-д хүрч, 26% нь P2O5 хэлбэрээр үлдсэн. Гал унтраагч нунтгийн физик шинж чанарын гол үзүүлэлтүүд болох чийг, хувийн жин, ус үл нэвтрүүлэх чадвар, ширхэглэлийн хэмжээг тодорхойлсон ба эдгээр үзүүлэлтүүд нь стандартын шаардлагуудыг хангасан байна. Түлхүүр үг: Гал унтраагч нунтаг, идэвх, аммонийн дигидрофосфат, DTA/TG, физик үзүүлэлт  


Author(s):  
Shagjjav E ◽  
Ariunaa A ◽  
Serikjan Kh ◽  
Purevsuren B

The Mogoin gol bituminous coal properties were determined by proximate and ultimate analysis and thermal behaviors performed using a HITACHI TG/DTA7300 thermogravimetry analyzer. Float sink test carried out by Russian standard GOST 4790-93. Results of the proximate and ultimate analyses showed that the coal has Vdaf=30.7%, Ad=10.6%, Cdaf=76.5% and Qdaf=7532 kcal/kg. According to the coal classification, the coal belongs to the J class of bimuminous coal. The rate of mass loss was maximum in the range 483°С. Yields and ash contents of the fraction were γб=49.9 and 5.6% respectively, when for the separation was used heavy liquid with 1.3g/cm3 density. In general, it can be concluded that the Mogoin gol coal belongs to the category of coals with very good washability. Therefore, it will be advantageous and economically viable to use coal concentrate with low-ash for further chemical processing. Могойн голын ордын нүүрсний халууны задралын болон баяжигдах шинж чанарын судалгаа Хураангуй: Дээд ангилалын чулуун нүүрс болох Могойн голын ордын нүүрсний шинж чанарыг техникийн болон элементийн шинжилгээгээр, халуун, дулаан тэсвэрлэх чанарыг термогравиметр HITACHI TG/DTA7300 маркийн багажийн тусламжтайгаар, нүүрсний баяжигдах шинж чанарыг хүнд шингэний ГОСТ 4790-93 стандарт аргаар тодорхойллоо. Нүүрсний техникийн болон элементийн шинжилгээний үр дүнгүүдээс Ж маркийн чулуун нүүрс болохыг баталж байна. Жингийн алдагдлын хурд ДТГ 483°С-ын температурын мужид хамгийн их байв. Хүнд шингэний нягтыг ихэсгэх тутам баяжмалын үнс болон гарц аажмаар ихэсгэх хандлагатай бөгөөд δ=1.3 г/см3 нягттай хүнд шингэнд нүүрсийг баяжуулбал, үнс бага Aб а=5.6%, гарц өндөртэй γб=49.9% баяжмал гарган авах боломж. Иймд бага үнстэй нүүрсний баяжмалыг цаашид гүн боловсруулалтын чиглэлээр ашиглахад давуу талтай, эдийн засгийн ач холбогдолтой байх болно. Түлхүүр үг: нүүрс, термогравиметр, жингийн алдагдал, баяжуулалт, баяжмал, хөвсөн/ живсэн фракц


Author(s):  
Nomin M ◽  
Odontuya G

The aerial parts of Aquilegia sibirica L. were prepared from two different plant-geographical regions of Mongolia. Some main qualitative control parameters and a quantitative analysis of main biological active compounds of these samples were studied for a standardization of this drug. The aerial parts of Aquilegia sibirica L. were collected on June 26, 2006 at the Altai mountains, steppe, Gobi-Altai aimag, Khantaishir range, Yalaatin am (N46о105’, E97о004’) and on June 23, 2019 at the Khyangan mountains, meadow, Selenge aimag, Mandalsoum, Thunkhel village (N48o63’, E106o79’). As a result of the study, the total moisture content of the samples collected from Gobi-Altai and Selenge aimags were 8.25 ± 0.31% and 8.45 ± 0.13%, the total ash was 8.85 ± 0.17% and 9.71 ± 0.21%, and the acid insoluble ash was 0.95 ± 0.05% and 0.99 ± 0.26%, the water-extracted compounds were 26.24 ± 0.85% and 25.67 ± 0.53%, respectively. According to the analysis of main biological active compounds of these samples, the total phenolic compounds 2.8 ± 0.05% and 2.5 ± 0.05% (gallic acid equivalents), the total flavonoids 3.6 ± 0.13% and 3.67 ± 0.06% (isocytisoside equivalents), and the total tannins 0.79 ± 0.03% and 0.55 ± 0.03% (pyrogallol equivalents) were determined, respectively. Study of qualitative control parameters and quantitative analysis of main biological active compounds of this plant drug collected from different regions gave comparable results. Сибирь удвал (Aquilegia sibirica L.) ургамлын газрын дээд хэсгийн хоёр дээжийн стандарчиллын зарим үзүүлэлтийн харьцуулсан судалгаа Хураангуй: Манай оронд ургадаг Сибирь удвал ургамлын газрын дээд хэсгийг ургамал газар зүйн ангиллын хоёр өөр бүс нутгаас бэлтгэсэн бөгөөд энэхүү эмийн түүхий эдийн стандартчиллын гол үзүүлэлт болох чанарын хяналтын тоон үзүүлэлтүүд, биологийн идэвхт гол нэгдлүүдийн тооны шинжилгээг харьцуулан судлав. Бид Сибирь удвал ургамлын газрын дээд хэсгийг 2006 оны 06-р сарын 26-нд ургамал газар зүйн Монгол Алтайн уулын хээрийн тойрогт орших Говь-Алтай аймаг, Хантайширын нуруу, Ялаатын ам (N46о105’, E97о004’), 2019 оны 06-р сарын 23-нд Хянганы уулын нугат хээрийн тойрогт орших Сэлэнгэ аймаг, Мандал сум, Түнхэл тосгоноос (N48o63’, E106o79’) тус тус түүж, шинжилгээнд бэлтгэв. Бидний судалгааны үр дүнд Говь-Алтай ба Сэлэнгэ аймгаас түүж бэлтгэсэн дээжийн нийт чийг 8.25±0.31% ба 8.45±0.13 %, нийт үнс 8.85±0.17 % ба 9.71±0.21 %, сулруулсан хлорт устөрөгчийн хүчилд үл уусах үнс 0.95±0.05 % ба 0.99±0.26 %, усанд хандлагдах бодисын тоо хэмжээ 26.24±0.85 % ба 25.67±0.53 % байв. Энэ ургамлын биологийн идэвхт гол нэгдлүүдийн тооны шинжилгээний дүнд нийт фенолт нэгдэл галлын хүчилд шилжүүлснээр 2.80±0.05 % ба 2.50±0.05 %, нийт флавоноид изоцитизозидод шилжүүлснээр 3.60±0.13 % ба 3.67±0.06 %, нийт идээлэгч бодис пирогаллолд шилжүүлснээр 0.79±0.03 % ба 0.55±0.03 % болохыг тус тус тодорхойлов. Ургамал газар зүйн өөр өөр бүс тойргоос бэлтгэсэн ургамлын - эмийн түүхий эдийн чанарын хяналтын тоон үзүүлэлтүүд ба биологийн идэвхт гол үйлчлэгч бодисуудын тоо хэмжээ ойролцоо дүнтэй байгааг тодорхойлов. Түлхүүр үг: Сибирь удвал, чанарын хяналтын тоон үзүүлэлтүүд, фенолт нэгдэл, флавоноид, идээлэгч бодис  


Author(s):  
Nominchuluu Ch ◽  
Enkh-Ariun A ◽  
Nomin B ◽  
Oyuntuya B ◽  
Bayarjargal M ◽  
...  

The aim of this study was to determine the effect of spent brewer's yeast hydrolysate on the stabilization of lecithincontaining oil-in-water emulsion. The emulsion was prepared using a 1: 9 oil-to-water ratio with 8% lecithin and homogenized for30 min at 10,000 and 13,000 rpm. The brewer's yeast hydrolysate was added to the lecithin-based oil-in-water emulsion by 0.5%, 1.5%, and 3%, respectively. The oil droplet diameter and creaming index of emulsions were determined by comparison with the control. The stability of the emulsion containing 1.5% of brewer's yeast hydrolysate was 88.2%, and the proportion of oil droplets with a diameter of 1.5-3 μm reached 80%, which is an advantage over other options. The addition of brewer's yeast hydrolysate to the emulsion by 1.5% resulted in a 4.4-fold increase in the IC50 value of 2,2ʹ -azinobis- (3-ethyl-benzothiazolin-6-sulfonic acid) (ABTS) cationic radical inhibition. These results suggest that the use of 1.5% brewer's yeast hydrolysate to produce lecithin-based oil-in-water emulsion has a positive effect on emulsion stability and antioxidant activity, while increasing nutritional value. Пивоны дрожжийн гидролизат агуулсан усан суурьтай эмульсийн тогтворжилтын судалгаа Хураангуй: Энэхүү судалгааны ажилд пивоны дрожжийн гидролизатыг лецитин агуулсан усан суурьтай эмульсийн тогтворжилтод үзүүлэх нөлөөллийг тодорхойлох зорилтыг тавьсан. Эмульсийг бэлтгэхэд тос, усны харьцааг 1:9,лецитинийг 8%-иар авч 10000 ба 13000 эрг/мин хурдтайгаар нийт 30 мин гомогенжүүлэв. Лецитин агуулсан усан суурьтай эмульсийн найрлагад пивоны дрожжийн гидролизатыг 0.5%, 1.5%, 3%-иар нэмж, эмульс дэх тосны бөмбөлгийн диаметр, өтгөрөлтийн индексийг хяналтын эмульстэй харьцуулан тодорхойлов. Пивоны дрожжийн гидролизатыг 1.5%-иар агуулсан эмульсийн тогтворжилт 88.2% байсан ба 1.5-3 μм диаметртэй бөмбөлгийн эзлэх хувь 80%-д хүрсэн нь бусад хувилбараас давуу үзүүлэлт болно. Пивоны дрожжийн гидролизатыг эмульсийн найрлагад 1.5%-иар нэмэхэд 2,2ʹ -azinobis-(3-ethylbenzothiazolin-6-sulfonic acid) (ABTS) катион радикал дарангуйлах IC50 утга 4.4 дахин нэмэгдэж байсан ба гидролизатын концентрацаас хамааран эмульсийн антиоксидант идэвх нэмэгдэж байсан. Эдгээр дүн лецитин агуулсан усан суурьтай эмульс гарган авахад пивоны дрожжийн гидролизатыг 1.5%-иар нэмж ашиглах нь тэжээллэг чанарыг нэмэгдүүлэхийн хамтаар эмульсийн тогтворжилт, антиоксидант идэвхэд эерэгээр нөлөөлж байгааг харуулж байна.  Түлхүүр үг: Гидролизат, эмульс, бөмбөлгийн хэмжээ, тогтворжилт, антиоксидант идэвх


Author(s):  
Ulambayar R ◽  
Dawaabal B ◽  
Oyun-Erdene G ◽  
J Temuujin

Depending on the application, carbon nanotubes are being intensively studied in physics, chemistry, medicine, and computers. Therefore, it is important to develop large-scale high-quality multi-walled carbon nanotubes production at low cost. Wehere conducted a study on the easy preparation of low-cost carbon nanotubes. Two graphite electrodes were placed vertically in a thick, clear plastic container with distilled water to produce a carbon nanotube with an alternating current arc. The device has a simple design and the water acts as an insulating medium and cools the system. X-ray diffraction (XRD) and infrared spectrum (FTIR) analysis of the obtained carbon soot was performed in comparison with technical multi-walled carbon nanotubes. These tests confirmed that the multi-walled carbon nanotubes were formed during the experiment. Нуман цахилалтын аргаар усан орчинд нүүрстөрөгчийн нано хоолой гарган авах урьдчилсан судалгаа Хураангуй: Нүүрстөрөгчийн нано хоолойг хэрэглээнээс хамаарч физик, хими, анагаах ухаан, компьютер гэх зэрэг салбаруудад эрчимтэй судлаж байна. Иймээс ч өндөр чанартай олон ханатай нүүрстөрөгчийн нано хоолойг бага зардлаар их хэмжээтэй, гарган авах арга техникийг хөгжүүлэх нь нэн чухал юм. Бид бага зардлаар нүүрстөрөгчийн нано хоолойг хялбараар гарган авах судалгааг явууллаа. Нэрмэл ус бүхий зузаан тунгалаг хуванцар саванд бал чулуун хоёр электродыг босоо хэлбэртэй байрлуулан хооронд нь хувьсах гүйдлийн нуман цахилалт цахилуулан нүүрстөрөгчийн нано хоолойг гарган авсан. Энэхүү төхөөрөмж нь энгийн хялбар хийцтэй бөгөөд ус нь тусгаарлагч орчин болж, системийг хөргөдөг. Гарган авсан нүүрстөрөгчийн хөөнд рентген дифракцийн (XRD) болон нил улаан туяаны спектрийн (FTIR) шинжилгээг техникийн олон ханатай нүүрстөрөгчийн нано хоолойтой харьцуулан хийж гүйцэтгэсэн. Эдгээр шинжилгээгээр олон ханатай нүүрстөрөгчийн нано хоолой туршилтын явцад үүссэн болохыг баталлаа. Түлхүүр үг: Нуман цахилалт, нүүрстөрөгчийн нано хоолой, графен, графит (бал чулуу)


Author(s):  
Odontuya G ◽  
Oyuntsetseg D ◽  
Khureldavaa O ◽  
Tsiiregzen A ◽  
Dulamsuren G ◽  
...  

This study aimed to determine water-rock interactions depending on mineralization and assess to detailed water quality  study of the well waters for drinking purpose in Bayanzurkh district. Totally, 55 well water samples were collected from 7subdistricts of Bayanzurkh district. Determinations of the all sample are performed by water quality parameters such as radiological, physico-chemical and chemical compositions and microbiological properties. The chemical data illustrates that the well waters were neutral to slightly alkaline, and total hardness observed in 46 water samples was soft to softer and 9 water samples was hard to very hard. The hydrochemical data indicates that 53 well waters belong to the HCO3- - Ca2+, Mg2+ type, and others are HCO3-- Mg2+ and SO42--Na+ type of water. The results were compared with National standard (MNS 0900:2018) and with World health organization (WHO, 2017) guidelines for drinking water quality. Among these 25 well waters were overrated by permissible concentration of MNS 0900:2018 and WHO guidelines for the following radiological, chemical compositions and microbiological properties. However, 30 well waters were suitable for drinking water by their permissible value of national standards. According to the Gibbs diagram, all studied well waters were belonging to the rock-water interaction dominance area which was indicated by hydrochemical processes. Баянзүрх дүүргийн гүний худгуудын усны гидрохимийн судалгаа Хураангуй: Энэхүү судалгаагаар Баянзүрх дүүргийн иргэдийн унд ахуйн хэрэгцээндээ ашиглаж буй гүний худгийн усанд нарийвчилсан судалгааг явуулсаны үндсэн дээр усны чанарыг үнэлэх мөн эрдэсжилтээс хамааруулан ус чулуулгийн харилцан үйлчлэлийг тодорхойлох зорилгоор энэхүү ажлыг хийж гүйцэтгэсэн. Баянзүрх дүүргийн 7 хороонд байрлах унд ахуйн зориулалтаар ашигладаг 55 гүний худгийн усны сорьцонд физик-хими, химийн найрлага, микроэлемент, бичил амь судлал болон цацрагийн аюулгүйн үзүүлэлтүүдийг тодорхойлсон болно. Судалгаанд хамрагдсан гүний худгуудын ус нь саармагаас сул шүлтлэг орчинтой, зөөлнөөс зөөлөвтөр устай 46 худаг, хатуувтараас хатуу устай 9 худаг байгаа ба 53 гүний худаг нь HCO3- - Ca2+, Mg2+-ийн төрлийн, бусад нь  HCO3-- Mg2+  болон SO42--Na+  төрлийн усны ангилалд хамаарагдаж байна. Баянзүрх дүүргийн иргэдийн унд ахуйн хэрэгцээндээ ашиглаж буй нийт 55 гүний худгийн ус судалгаанд хамрагдсанаас 25 худгийн ус нь зарим анион, катион болон бичил амь судлал, цацрагийн аюулгүйн үзүүлэлтээрээ Монгол улсад мөрдөгдөж байгаа ундны усны стандарт MNS 0900:2018 болон Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас гаргасан улс орнуудын мөрддөг ундны усны стандарт шаардлагыг хангахгүй байна. Харин 30 гүний худгийн ус нь бүх үзүүлэлтээрээ Монгол улсад мөрдөж буй MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангаж байна. Ус, чулуулгийн харилцан үйлчлэлийг Гиббсийн диаграмм ашиглан тодорхойлоход худгуудын ус нь чулуулаг давамгайлсан мужид оршиж байгаа нь худгийн усны найрлага тухайн орчны геологийн тогтоц болон чулуулгаас хамаарч байгаа бөгөөд ус, чулуулгийн харилцан үйлчлэлд орж байна. Түлхүүр үг: Баянзүрх дүүрэг, ундны ус, химийн найрлага, гүний худаг, ус, чулуулаг


Author(s):  
Enkh-Amgalan L ◽  
Munkhgerel L ◽  
Bayarmaa B

The main objective of this work was to choose an effective, low-cost, and time-saving method for high-purity and highyield betulin from the bark of the deciduous birch (Betula platyphylla). Betulin was extracted in three different variants, whichincluding extracting birch bark with 96% ethanol after degreasing, extracting 96% ethanol with alkali, and extracting 96% ethanol after alkaline hydrolysis. From the three tested variants, it was found that the birch bark was extracted by 96% ethanol after alkaline hydrolysis, which can be to produce 27% yield and high-purity betulin. The purification of the extracted betulin was determined by thin-layer chromatography, melting point, and IR spectra compared with standard betulin. Extracting the 96% ethanol, after the alkaline hydrolysis method is more efficient and economical, therefore, this method is suitable for mass production and introduce into the food and cosmetic industries. Хусны үйснээс бетулин гарган авах технологийн судалгаа Хураангуй: Энэхүү судалгааны ажилд Хавтаг навчит хус (Betula platyphylla) модны үйснээс гарц өндөртэй, цэвэршил сайтай бетулиныг ялган авах өртөг багатай, цаг хугацаа хэмнэсэн арга зүйг сонгох зорилт тавьж ажилласан болно.Бетулиныг, хусны үйсийг тосгүйжүүлсэний дараа 96%-ийн этанолоор хандлах; шүлтжүүлсэн 96%-ийн этанолоор хандлах; шүлтийн гидролизэд оруулсны дараагаар 96%-ийн этанолоор хандлах гэсэн гурван хувилбараар хандалж гарган авсан. Туршсан гурван хувилбараас хусны үйсийг шүлтийн гидролизэд оруулсны дараагаар 96%-ийн этанолоор хандлах нь хамгийн тохиромжтой болохыг тогтоов. Дээрх хувилбараар 27%-ийн гарцтай бетулиныг ялган авч, цэвэршилтийг нь стандарт бетулинтэй харьцуулан нимгэн үеийн хроматографи, хайлах температур болон нил улаан туяаны спектрометрийн аргаар тодорхойлов. Шүлтийн гидролиз явуулсны дараагаар 96%-ийн этанолоор хандлах арга нь цаг хугацаа хэмнэсэн, өртөг багатай тул цаашид бетулиныг их хэмжээгээр ялган авч, хүнс, гоо сайхны үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд илүү тохиромжтой гэж үзлээ. Түлхүүр үг: Хавтаг навчит хус (Betula platyphylla), нимгэн үеийн хроматографи, хайлах температур, нил улаан туяаны спектрометр


Author(s):  
Nyamsuren B ◽  
Barsbold Kh ◽  
Buyan-Ulzii B ◽  
Baasanjargal T ◽  
Enkhsaruul B

Bench-scale methanation experiments were performed using the mixture gases evolved in pyrolysis of Tavantolgoi weathered coal and of Baganuur thermal coal. The methanation reactor was composed of the parts of feed gas desulfurization, fixed bed main reactor, condenser and dryer of product gases. The preliminary desulfurized feed gas passed through the fixed bed methanation reactor with the three layers of Ni/Al2O3 catalyst mixed with different amounts of quartz in order to avoid from overheating in upper level of the catalyst. Methanation experiments of pyrolysis gases were performed at temperatures of 250°С and 350˚°С, in a pressure of 3 bar with a GHSV of 9000 h-1. In methanation of pyrolysis gas from the Tavantolgoi weathered coal, CH4 content was increased 10 times from 3.20% to 34.4% at 250°С, however CH4 content was increased 3 times from 9.60% to 29.4% during the methanation of Baganuur coal pyrolysis gas at 350°С. Тавантолгойн болон Багануурын нүүрсний пиролизын хийн метанжуулалтын томруулсан туршилт Хураангуй: Энэхүү судалгааны ажлаар Тавантолгойн ордын исэлдсэн давхаргын нүүрс болон Багануурын ордын үндсэн давхаргын нүүрсний пиролизоос үүссэн хийг метанжуулах томруулсан (бэнч) хэмжээний туршилтыг хийж гүйцэтгэв. Метанжуулалтын томруулсан төхөөрөмж нь хүхэргүйжүүлэгч, конденсатор, чийг шингээгч болон хөдөлгөөнгүй үет реактор бүхий урвалын систем байхаар зохион бүтээсэн. Нүүрсний пиролизын хийг кварцтай хольж Ni/Al2O3 катализаторын гурван үеэр нэвтрүүлж, дулаан дамжуулалтын усгүй шийдлийг хэрэглэсэн. Метанжуулалтын томруулсан туршилтыг 250°С болон 350˚°С температуруудад, 3 бар даралтанд, 9000 h-1 түүхий эдийн урсгал хурдтай нөхцөлд хийж гүйцэтгэв. Тавантолгойн ордын исэлдсэн давхаргын нүүрсний пиролизын хийг метанжуулахад бүтээгдэхүүн хий дэх метаны агуулга 3.20%-иас 34.4% хүрч 10 дахин ихсэж, харин Багануурын нүүрсний хийнээс үүссэн метаны агуулга 9.60%-иас 29.4% болж 3 дахин ихэслээ. Хэдийгээр метанжуулах процессын температур харьцангуй нам байсан боловч Тавантолгойн ордын исэлдсэн давхаргын нүүрсний пиролизын хийн метанжуулалтын дүнд үүссэн метан хийн агуулга нь Багануурын ордын үндсэн давхаргын нүүрсний пиролизын хийтэй харьцуулахад 5.01%-иар их байлаа.


Author(s):  
Zagarzusem Ts ◽  
Sugir-Erdene N ◽  
Orgilbayar B ◽  
Sukhbat S ◽  
Soyolmaa Ts ◽  
...  

This study demonstrated the importance of appropriate flotation conditions and reagent dosage for the separation of standard manganese concentrates from low-grade manganese ores. The research object used Unagad manganese ore located in Dornogovi province. The main mineral of manganese ores was pyrolusite (MnO2). According to the chemical element analyses, the content of manganese in the primary ore was Mn-17.31%. XRD analyses revealed minerals such as quartz, pyrolusite, albite, anorthite, anorthoclase, orthoclase, and hausmannite. This study conducted the beneficiation of manganese ore by the froth flotation method. Manganese ore beneficiation tests were performed for the flotation method under the following conditions: the collector dosage with 900 g/t, 1100 g/t, 1300 g/t, 1500 g/t, and 1700 g/t, the dosage of the depressant as 570 g/t, 670 g/t, 770 g/t, and 870 g/t, and the frother with 900 g/t, pH value 8, the grade of -0.074 mm was 60%, 70%, 80%, 90% respectively. Beneficiation tests performed in the optimum conditions resulted in concentrate with Mn = 32.37%, the recovery was 57.33%, and the yield was 30%. As a result of the flotation enrichment of manganese ore, а concentrate containing 32.37% manganese was obtained. Манганы хүдрийг флотацийн аргаар баяжуулах технологийн судалгаа Хураангуй: Энэхүү судалгаагаар бага агуулгатай манганы хүдрээс стандартын шаардлага хангасан манганы баяжмалыг гарган авахад флотацийн зохистой горим, урвалжийн зарцуулалт хэрхэн нөлөөлж байгааг тогтоов. Судалгааны объектоор Дорноговь аймгийн нутагт орших Унагадын манганы ордын хүдрийг ашигласан бөгөөд хүдрийн голлох эрдэс нь пиролюзит юм. Элементүүдийн химийн шинжилгээгээр анхдагч хүдэр дэх манганы агуулга 17.31% байна. Рентген дифрактометрийн шинжилгээгээр кварц, пиролюзит, альбит, анортит, анортоклаз, ортоклаз, гаусманит зэрэг эрдсүүд байгаа нь тогтоогдсон. Манганы хүдрийг флотацийн аргаар баяжуулах цуврал туршилтуудыг цуглуулагчийн зарцуулалт 900 г/т, 1100 г/т, 1300 г/т, 1500 г/т, 1700 г/т, дарагчийн зарцуулалт 570 г/т, 670 г/т, 770 г/т, 870 г/т, хөөсрүүлэгч 900 г/т, рН-8, ширхэглэлийн хэмжээг -0.074 мм ангийн агуулга 60%, 70%, 80%, 90% гэсэн нөхцлүүдэд явуулсан. Туршилтын дүнд цуглуулагчийн хэмжээ 1500 г/т, хөөсрүүлэгч 900 г/т, дарагч 670 г/т, -0.074 мм ангийн агуулга 70%, рН-ийн утга 8 гэсэн хамгийн тохиромжит нөхцөлд баяжмал дахь металл авалт 57.33%, гарц 30% байж, харин Mn-ний агуулга 32.37%-тай баяжмал гарав. Түлхүүр үг: Манганы баяжмал, флотаци, олейны хүчил, натрийн силикат


Author(s):  
Nomuun Ts ◽  
Odontuya G

Heracleum L. genus are used in traditional medicine area for the treatment of many disorders such as dissolving gallstones, kidney disease, gynecopathy, adenitis, anthrax, and stopping haemorrhage. The phytochemical studies of Heracleum L.genus have been started since the 1982s and currently 111 natural compounds isolated from 23 plant species. These includes coumarin - 71 (64%), flavonoid - 14 (12.6%), iridoid - 2 (1.8%), lignan - 3(2.7%), lipid - 7 (6.3%), polyacetylene - 3 (2.7%),phenylpropanoid - 1 (0.9%), and other class of compounds - 10 (9%). From these, 28 new natural compounds belonging to coumarins, iridoids and phenylpropanoid have been isolated and their molecular structures were elucidated. This genus is rich of coumarin compounds by phytochemical study. There are two specific Heracleum species, namely H.sibiricum L., and H.dissectum Ldb. that grow in Mongolia, although their phytochemistry and biological activity studies have not been performed yet. Балдарганы (Heracleum L.) төрлийн ургамлуудын химийн бүрэлдэхүүний судалгааны тойм Хураангуй: Балдарганы төрлийн ургамлуудыг олон төрлийн өвчнийг анагаахад тустай хэмээн уламжлалт анагаах ухаанд цөсний чулууг задлах, бөөрний өвчин, эмэгтэйчүүдийн өвчин, булчирхайн үрэвсэл, боом, хатиг анагаах, цус алдалтыг зогсооход хэрэглэдэг. Балдарганы төрлийн ургамлуудын химийн бүрэлдэхүүн, найрлагыг 1982 оноос судалж эхэлсэн бөгөөд одоогоор 23-н зүйл ургамлаас 111 хоёрдогч метаболитыг ялгасан ба эдгээр нь кумарин - 71 (64%), флавоноид - 14 (12.6%), иридоид - 2 (1.8%), лигнан - 3 (2.7%), липид - 7 (6.3%), фенилпропаноид - 1 (0.9%), полиацетилен - 3 (2.7%) болон бусад ангиллын нэгдлүүд - 10 (9%) юм. Эдгээрээс фенолт нэгдлийн ангиллын кумарин, фенилпропаноид, терпеноидын ангиллын иридоид зэрэг 28-н байгалийн шинэ нэгдлийг ялгаж бүтэц байгууламжийг тогтоожээ. Химийн судалгааны дүнд  энэ төрлийн ургамалд кумарин зонхилон агуулагддаг байна. Манай оронд Балдарганы төрлийн ургамлуудаас Цуулбар балдаргана, Сибирь балдаргана гэсэн 2 зүйл ургадаг бөгөөд тэдгээрийн фитохими, биологийн идэвхийн судалгаа төдийлөн сайн хийгдээгүй байна. Түлхүүр үг: Балдаргана, кумарин, флавоноид, иридоид, фенилпропаноид


Sign in / Sign up

Export Citation Format

Share Document